Ээлжит хичээл1:Мэдээлэл гэж юу вэ?
Судлах цаг: 40мин
Зорилго: Мэдээлэл,
түүнийг таньж мэдсэнээр хичээл сургалт болон ахуй амьдралд хэрэглэх.
Зорилт:
- Мэдээлэл гэж юу болохыг мэднэ.
- Бид эргэн тойрон дахь зүйлүүдээс ямар ямар мэдээг
хүлээн авдаг талаар ойлголттой болно.
- Мэдээллийн жишээ
гарган хэлнэ.
Арга зүй зохион байгуулалт:
Сурагчид бие даан ажиллана.
Нийт сурагчдад хичээлийн агуулга болон сэдэвийг товч
танилцуулна.
Багш сурагчдын хийх даалгаврыг тайлбалана.
Сурагчид үзэл бодлоо илэрхийлж хичээлд идэвхитэй
оролцоно.
Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин:
Сурах бичиг (Мэдээлэлзүйн 6-р ангийн ном 5-6-р хуудас)
Самбар
Анги (Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
Шохой
Хичээлийн үйл ажиллагаа:
№
|
Үе шат /хугацаа/
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
1
|
Зохион байгуулалт
/2 мин/
|
Сурагчидтай мэндлэхà”Сайн байцгаана уу?”
Хичээлийн сэдвийг
самбарт бичнэ. Мэдээлэл гэж юу вэ?
|
Сурагчид
багштай мэндлэнэ. Сайн, та сайн байна уу?
|
2
|
Сэдэлжүүлэлт
/3 мин/
|
Хүүхдүүдээ:
Ангид байгаа эд зүйлсийг
ажигла. Юу юу байна вэ? Дэвтэртээ тоочин бичээрэй.
Асуултын дагуу
багш сурагчдын хариултыг сонсоно.
|
Сурагчид эргэн тойрноо ажиглан ангид байгаа зүйлсийг нэрлэнэ.
Анги, ширээ, сандал, үзүүлэн самбар, зарын самбар гэх мэт тоочин хэлнэ.
|
3
|
Асуудал үүсгэх
/4 мин/
|
Эдгээр зүйлсээс
ямар ямар мэдээлэл авдаг вэ? /2 минут ярилцана/
Мэдээлэл гэж та
нарын бодлоор юуг хэлэх вэ? /2 минут ярилцна/
|
Жишээ нь бид мэдээллийн самбараас ангийн хүүхдүүдийн жижүүрийн хуваарь
болон хичээлийн хуваарь гэх мэтийг харж болно.
Бидний эргэн тойронд байгаа ямар нэгэн шинж чанарыг илэрхийлж байгаа
зүйлс.
|
4
|
Асуудал шийдвэрлэх үе шат
/7 мин/
|
Одоо бүгдээрээ ТӨМ1-ийг
уншиж үзье. Дараа нь өөрсдийн бодож байгаатай харьцуулаад үзээрэй. Хэрэгтэй
зүйлээ өөрийнхөө ойлгосноор тэмдэглэж аваарай.
Сурагчдыг бичсэний дараа Мэдээлэл гэж яг юуг хэлээд байна вэ? Жишээ
гарган хэлнэ үү?
|
Сурагчид эхлээд уншаад дараа нь ойлгосон зүйлээ тэмдэглэж авна.
Багшийн асуусан асуултад гараа өргөн хариулна.
Багшаа мэдээлэл
гэдэг чинь бидний харж, сонсож, үнэрлэж, мэдэрч ойлгодог бүхий л зүйлсийг
хэлдэг юм байна. хэлдэг юм байна. Жишээ нь: Бидний ном, утас,
телевиз, зураг, амт, үнэр гэх мэт.
|
5
|
Бататгах үе шат
/14 мин/
|
Сурах бичигийн хуудас 6-г гаргаарай. Хэрэглэхүй
хэсгийн асуулт 1,2,4-ийг уншаад дэвтэртээ бичиж хариулаарай. /8 мин/
Багш сурагчдаас нэр дуудан бичсэн зүйлийг яриулна. Мөн гараа өргөн
хариулсан сурагчдын дэвтэрт тэмдэглэгээ хийнэ. (Таван хошуу наах)
|
Номныхоо
хуудас 6-г гаргана. Асуултуудыг уншиж өөрсдийн бодлоор хариулна. Бичсэн зүйлээ ангийн бусад
сурагчдад тайлбарлана. Багшаас зохих үнэлгээг авна.
|
6
|
Гэрийн даалгавар өгөх
/2 мин/
|
Гэртээ сурах бичигийн хуудас 5-ын Ойлгохуй хэсгийг уншаарай. Мөн хуудас
6-ын Хэрэглэхүй хэсгээс асуулт 3, 5, 6-д хариулаарай.
|
Сурагчид гэрийн
даалгавраа тэмдэглэж авна.
|
7
|
Үнэлгээ
/2 мин/
|
Багш үнэлгээний хуудас 1 тарааж
өгнө.
|
Үнэлгээний хуудсийг бөглөснөөр өөрийгөө аль түвшин
байгааг мэднэ.
|
8
|
Дүгнэлт
|
Хичээлийн эцэст хичээлийн эхэнд тавьсан зорилго,
зорилтод хүрсэн эсэхийг харж өөрийн хичээлийг дүгнэнэ.
|
ТӨМ1: /ангийн хүүхдийн тоогоор хувилсан байх/
Бид хүрээлэн буй орчноосоо аливаа мэдээллийг
мэдрэхүйн эрхтнүүдээрээ дамжуулан технологи, техник хэрэгслийг ашиглан хүлээн
авдаг. Ганц тэмдэгтээс
авахуулаад зузаан зузаан боть ном, жижигхэн дүрснээс авахуулаад эргэн
тойрны зураг дүрслэл, бяцхан анираас авахуулаад бүхэл бүтэн
найрал хөгжим хүртэл, бүхий л үнэр,
өнгө, тоо, тэмдэгт, чимээ анир, үүх түүх, байгаль дэлхий, цаг хугацаа, орон зайг хамарсан өргөн ойлголт бол мэдээлэл болдог.
No comments:
Post a Comment