Ээлжит
хичээл4: Загвар
Судлах цаг: 40 минут
Зорилго:
Загвар түүний ангилалыг танин мэдэх.
Зорилт:
Загвар хийнэ.
Загварын
ангилалыг танин мэднэ.
Материаллаг
болон мэдээллэн загварын онцлогийг мэднэ.
Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг бүтээх хичээл.
Арга зүй зохион байгуулалт:
1. Сурагчид бие даан ажиллана.
2.
Нийт
сурагчдад хичээлийн агуулга болон сэдэвийг товч танилцуулна.
3.
Багш
сурагчдын хийх даалгаврыг тайлбалана.
4. Сурагчид үзэл бодлоо илэрхийлж хичээлд идэвхитэй
оролцоно.
Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин:
- Presentation
- Проктер (Сурагчидад ангийн аль ч хэсэгээс харагдахуйц тод
байх)
- Сурах бичиг (Мэдээлэлзүйн 6-р ангийн ном 5-6-р хуудас)
- Самбар
- Анги (Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
- Өнгийн цаас
- Шохой
Хичээлийн үйл ажиллагаа
№
|
Үе шат
/хугацаа/
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
1
|
Зохион байгуулалт
/1 мин/
|
Сурагчидтай мэндлэнэà”Сайн байцгаана уу?”
Хичээлийн сэдвийг самбарт бичнэ. “Загвар”
|
Сурагчид багштай мэндлэнэ. ”Сайн, та сайн байна уу?”
|
2
|
Сэдэлжүүлэлт
/10 мин/
|
Цаасаар мазаалай баавгай хийж
сурцгаая. Сурах бичиг хуудас 12 хэрэглэхүй хэсгийн зураг 1.1.9 –ийг хараад
дагаад хийгээрэй хүүхдүүд ээ. Хүн болгон хиинэ шүү!! Багшдаа шалгуулаад оноо аваарай. Өнгийн цаас тарааж өгнө.
Бид сая юу хийсэн бэ? мазаалайтай яг хөдөлж, идэж, чадах уу?.
|
Сурагчид зааврын дагуу мазаалайг
хийнэ. Хийж дууссан бол багшаас үнэлгээ авна.
Бид сая мазаалай баавгайн загварыг
өнгийн цаасаар хиисэн.
|
3
|
Асуудал үүсгэх
/3 мин/
|
Бидний хийсэн загвар мазаалайтай
адил идэж, явж хөдөлж чадах уу? яагаад? Загвар гэж та нарын бодлоор юуг хэлэх вэ?
|
Чадахгүй. Яагаад гэвэл цаасаар
дуурайлгаж хийсэн учир. Аливаа бодитой
зүйлийг дуурайлган хисэн зүйл.
|
4
|
Асуудал шийдвэрлэх үе
шат
/13 мин/
|
Slide
13-14 –ийг уншаад дэвтэртээ тэмдлэглэл хийх . Мөн сурах
бичиг хуудас 12 зураг 1.1.10 1.1.11-ийг хараарай. Дараа нь дэвтэртээ нэг
амьтан зураарай. Түүнийхээ загварыг цаасаар хийгээрэй. Бусад сурагчдад ямар
амьтан зурсан, цаасаар хэрхэн хийснээ тайлбарлан багшаасаа оноо аваарай. Багш
өнгийн цаас тарааж өгнө.
|
Сурагчид slide –ийг уншаад гол зүйлийг тэмдэглэж авна. Зургийг ажигласнаар мэдээлэл улам
баттай болно.
Сурагч өөрөө зохиож амьтны загвар байгуулна. Багшаас
үнэлнгээ авна.
|
5
|
Үйл ажиллагаа
/2 мин/
|
Slide
15-18-ийг уншаад товч тэмдэглэл хийгээрэй. Хүүхдүүд ээ! Та нар бага байхдаа ямар ямар тоглоомоор тоглодог байсан бэ? Тэгвэл энэ тоглоомууд нь загварын аль
төрөлд багтдаг байна вэ?
|
Уншаад товч тэмдэглэл хийнэ. Сурагчид
тоглодог байсан тоглоомуудаа нэрлэж хэлнэ. Жишээ нь: машин, чихмэл тоглоом,
барби гэх мэт.
Материаллаг төрөлд багтдаг.
|
6
|
Мэдлэгээ бататгах
хэсэг
/7 мин/
|
Материаллаг болон мэдээллэн загварын жишээ тус бүр
2-ыг гарган дэвтэртээ бичээрэй. Нэр
дуудаж асууна. Slide2-т өгөгдсөн дүрсээр объектийн загвар байгуулж дэвтэртээ зураарай.
|
Материаллаг болон мэдээллэн загварын жишээ гаргаж
сурна. Нэр дуудсан хүүхэд босч бичсэн жишээгээ уншиж багшаас үнэлгээ авна.
|
7
|
Гэрийн даалгавар
/2 мин/
|
Сурах бичиг хуудас 14 хэрэглэхүй хэсгийн асуултуудад
хариулаарай.
|
Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|
8
|
Үнэлгээ /2мин/
|
Багш үнэлгээний хуудас 4 тарааж
өгнө
|
Үнэлгээний хуудсийг бөглөснөөр өөрийгөө аль түвшин
байгааг мэднэ.
|
9
|
Дүгнэлт
|
Хичээлийн эцэст хичээлийн эхэнд тавьсан зорилго,
зорилтод хүрсэн эсэхийг харж өөрийн хичээлийг дүгнэнэ.
|
No comments:
Post a Comment