Ээлжит
хичээл3: Хүрээлэн буй орчны объект
Судлах цаг: 80 минут
Зорилго: Хүрээлэн буй орчны объектыг нэрлэх
түүний шинж чанарыг тоочих чадвар дадал олгоно.
Зорилт:
·
Объект гэж юу болох талаар ойлгоно.
·
Объектын
шинж чанарыг тайлбарлана.
·
Объектын
орчин болон ангилалын талаар мэдлэгтэй болно.
Хичээлийн төрөл: Шинэ
мэдлэг бүтээх хичээл.
Арга зүй зохион байгуулалт:
1. Багаар ажиллуулна. Үүнд:
Сурагчдыг баг болгон хуваана. Баг болгон хуваахын тулд сурагчдын тооноос
хамааран нэг багт 4-5 хүүхэд байхаар хуваана. Баг болгон хуваахдаа сурагчдыг нэрсийн
дарааллаар 4 хүүхэдтэй байхаар хуваана. Хэрэв 4-ээс бага хүүхэдтэй баг үлдвэл
бусад багуудад хуваарилна.
2. Нийт сурагчдад хичээлийн агуулга болон сэдэвийг товч
танилцуулна.
- Багш багаар хийх даалгаврын материалыг тарааж өгнө.
- Сурагчид багаар ярилцан үзэл бодлоо илэрхийлж
хичээлд идэвхитэй оролцоно.
- Багаар хийсэн зүйлээ хамт олондоо танилцуулна. Бүх
сурагчдыг хамрана.
- Багш багуудын хийсэн дасгал даалгаварт хариулсан
болон багийн гишүүдийн идэвхи оролцоо зэргийг харж самбарт багуудыг үнэлэх
хэсэгт наамал тэмдэгт нааж үнэлнэнэ.
- Хичээлийн төгсгөлд багуудын нийт оноог бодож байр
эзлүүлнэ.
Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин:
ü
Presentation
ü
Сурах
бичиг (Мэдээлэлзүйн 6-р ангийн ном 7-11-р хуудас)
ü
Самбар
ü
Анги
(Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
ü
ТӨМ
ü
Бичгийн
цаас
ü
Скоч
ü
Сурагчдыг
үнэлэх наамал тэмдэгт
Самбар төлөвлөлт:
Ø
Самбарыг 3/4 : 1/4 гэсэн 2 хэсэгт
хуваана
Ø
Самбарыэ 3/4 хэсгийг 4-5 хэсэгт
хуваана.
Ø
Сар,
өдөр болон хичээлийн сэдвийг бичнэ.
Ø
Багуудын
дугаараар дугаарлана.
Ø
Багуудын
хийсэн зүйлийг эмх цэгцтэй байрлуулна.
Ø Самбарын баруун хэсэгт багуудын үнэлгээг бичнэ.
Хичээлийн үйл ажиллагаа
№
|
Үе шат
/хугацаа/
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
1
|
Зохион байгуулалт
/6 мин/
|
Сурагчидтай мэндлэнэà”Сайн байцгаана уу?”
Баг багаараа хуваагдаж сууна.
Хичээлийн сэдвийг самбарт бичнэ. “Биднийг хүрээлэн буй
орчны объект”
|
Сурагчид багштай мэндлэнэ. ”Сайн, та сайн байна уу?”
Нэрсийн дарааллаар 4 хүүхэдтэй
байхаар багт хуваагдана.
|
2
|
Сэдэлжүүлэлт
/3 мин/
|
Slide
12-г харуулахад бэлтгэнэ.
Ямар амьтан бэ? Ямар өнгөтэй байна
вэ? Ямар амьтантай адилхан байна вэ? Юуугаар хооллодог юм бол?
Хаана амьдардаг вэ?
|
Мазаалай байна. Бор өнгөтэй.
Бамбрууштай адилхан. Ихэвчлэн говь цөлд амьдардаг гэх мэт.
|
3
|
Асуудал үүсгэх
/3 мин/
|
Объект гэж та нарын бодлоор юуг
хэлэх вэ?
|
Сайн мэдэхгүй байна багшаа.
Магадгүй аливаа эд зүйлс болгон объек болох байх.
|
4
|
Асуудал шийдвэрлэх үе
шат
/8 мин/
|
Сурах бичиг хуудас 8 мэдэхүй хэсгийг уншаад гол зүйлийг тэмдэглэж аваарай. Объект гэж юуг хэлдэг гэж байна вэ?
Гараа өргөөд хэлэх хүүхэд байна уу? Жишээ болгон Slide3-4 –ийг үзүүлэх.
|
Сурагчид мэдэхүй хэсгийг уншаад гол зүйлийг тэмдэглэж
авна. Багшийн асуултад гараа өргөн хариулна. Объект гэдэг нь бидний эргэн
тойронд байгаа бүх эд зүйл юм. Зарим объект нь хүний ухамсарт үйл ажиллагааны
үр дүнд бий болдог.
|
5
|
Үйл ажиллагаа
/7 мин/
|
Багуудад ТӨМ4-ийг тарааж өгнө. Оньсого зохионо. Хэд
хэдийг зохиож болно. /6 мин/ Багуудын оньсогоо оновчтой зохиосон эсэхийг
үнэлж үнэлгээг самбарын үнэлгээ хэсэгт тэмдэглэнэ.
|
Сурагчид ТӨМ1-ийг хийж бусаддаа танилцуулна. Ингэснээр
сурагчид объект үүсгэж байгаа хэрэг юм.
|
6
|
Үйл ажиллагаа
/6 мин/
|
Сурагчдад Slide5-6–ааг үзүүлнэ. Товч тэмдэглэл хийгээрэй. Сурах бичиг хуудас 9 Ойлгохуй хэсгийг уншаарай.
|
Slide5-6–ийг үзснээр хүмүүс
объектуудыг шинж тэмдгээр нь ялгадаг болохыг ойлгоно. Ойлгохуй хэсгийг уншиж объектуудыг шинж чанаррйг таньж мэдэх нь чмар ач
холбогдолтойг ойлнгоно.
|
7
|
Үйл ажиллагаа
/15мин/
|
Объектын орчин гэж юу вэ? гараа өргөөд хариулаарай. Зөв
хариулсан сурагчын дэвтэрт наамал тэмдэгт нааж үнэлгээ өгнө. Slide8-10-ийг уншъя. Slide10-ын схемийг зурж аваарай.
Дараа нь бүгдээрээ сурах бичиг хуудас 10 бүдүүвч 1.1.1
мазаалай объектийн үзүүлэлтийг ажиглаад БИ гэсэн объектын үзүлэлтийг
бүдүүвчлээд багшдаа үзүүлж оноо аваарай. /5 мин /
|
Бсгшийн асуултад гараа өргөн хариулна. Объектийн оршин
байх нөхцөл. Slide8-ийг уншснаар объектийн орчин гэж юу болох, объект болон түүний орчны
холбоо хамаарал, ангилалын талаар ойлголттой болно.
БИ гэсэн объектын үзүлэлтийг бүдүүвчилж багшаас үнэлгээ
авна. Эндээс сурагчид бид ч бас нэг объект болохыг ойлгоно.
|
8
|
Багийн үйл ажиллагаа
Багууд ярилцах
/ 15мин/
Танилцуулга /10 мин/
|
ТӨМ5-ийг багуудад тарааж өгнө. Багууд асуултуудад
багаараа ярилцан хариулаад самбарт өөрийн багт оногдсон хэсэгт наана. Дараа нь бусад багууддаа танилцуулаарай.
Багийн гишүүд бүгд оролцно.
|
Багууд асуулт тус бүрд хариулна.
Бусад багт тайлбарлахад бэлтгэнэ. Сурагч
бүр тайлбарлана.
Эхлээд асуулт 1-ийг баг бүрийн 1
гишүүн тайлбарлана гэх мэтчилэх багууд ээлжлэн тайлбарлана. Багаар ярилцахад
зарим сурагчид ойлгоогүй байсан зүйлээ ойлгох боломжтой. Сурагч бүрт саналаа
хэлэх, ярих боломж олдоно.
|
9
|
Гэрийн даалгавар
/1 мин/
|
Сурах бичиг хуудас 11 хэрэглэхүй хэсгийн 3-6 асуултад
хариулаарай.
|
Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.
|
10
|
Явцын үнэлгээ
/2 мин/
|
Сурагчдын идэвх оролцоо, багууд
тус бүрийн хамтран ажиллах чадвар асуултад хариулсан зэргийг харан оноо өгч
үнэлнэ. Багын ажил-> 1 асуулт 2 оноо. Хариулт -> 1 оноо, тайлбар-> 1 оноо.
1оноо-> 1 наамал
Хичээлийн төгсгөлд багуудын нийт
оноог бодож байр эзлүүлнэ.
|
Сурагчид өөрийн хийсэн зүйлийг шалгуулж, үнэлүүлж дүн
авч түүндээ урамшин илүү хийж бүтээх
эрмэлзлэлтэй болно.
|
11
|
Үнэлгээ
/2 мин/
|
Багш үнэлгээний хуудас 3 тарааж
өгнө
|
Үнэлгээний хуудсийг бөглөснөөр өөрийгөө аль түвшин
байгааг мэднэ.
|
12
|
Дүгнэлт
|
Хичээлийн эцэст хичээлийн эхэнд тавьсан зорилго,
зорилтод хүрсэн эсэхийг харж өөрийн хичээлийг дүгнэнэ.
|
ТӨМ4:
Мазаалай, цагаан баавгай, хүрэн баавгайн тухай оньсого зохиож бусад
багуудтайгаа ярилцаарай.
ТӨМ5:
1.
Хавар, зун, намар, өвлийг багтаадаг бүлгийг юу гэж
нэрлэдэг вэ?
2.
Эцэг, эх, хүүхдүүдийг ямар бүлэгт багтааж болох вэ?
3.
Өгөгдсөн зурагт хэчнээн төрлийн амьтан байна вэ?
4.
Амьтдыг хэрхэн бүлэглэж болох вэ? ямар шинж
чанараар бүлэглэснээ тайлбарлаарай.
5.
Зургаас дурын 3 объектыг сонгож, түүний нэр, шинж
чанар, үйлдэл, орчныг тусгасан хүснэгтэн мэдээлэл үүсгээрэй.
No comments:
Post a Comment