ЭХХ №2

Ээлжит хичээл2: Мэдээлэлийг дүрслэх хэлбэрүүд        

Судлах цаг: 40 минут
Зорилго: Мэдээллийг дүрслэх хэлбэрүүдийг мэдэж ойлгосноор орчин тойрон дахь мэдээллүүдийг ялган танина, хэрэглэнэ.
Зорилт:
·         Мэдээллийн дүрслэх хэлбэрүүдийг таньж мэднэ.
·         Сурагчид мэдээллийг хэрхэн дүрсэлдэг талаар наад захын ойлготтой болно.
·         Бодит амьдрал дээрх жишээ гарнан ярилцна.

Хичээлийн төрөл: Шинэ мэдлэг бүтээх хичээл.
Арга зүй зохион байгуулалт:
  1. Багаар ажиллуулна. Үүнд:  Сурагчдыг баг болгон хуваана. Баг болгон хуваахын тулд сурагчдын тооноос хамааран нэг багт 4-5 хүүхэд байхаар хуваана. Баг болгон хуваахдаа сурагчдыг өнгийн цаас сугалуулан адил өнгийн цаас сугалсан сурагчид нэг баг болон хамтран хичээлд оролцох замаар явагдана.
  2. Нийт сурагчдад хичээлийн агуулга болон сэдэвийг товч танилцуулна.
  3. Багш багаар хийх даалгаврын материалыг тарааж өгнө.
  4. Сурагчид багаар ярилцан үзэл бодлоо илэрхийлж хичээлд идэвхитэй оролцоно.
  5. Багаар хийсэн зүйлээ хамт олондоо танилцуулна. Бүх сурагчдыг хамрана.
  6. Багш багуудын хийсэн дасгал даалгаварт хариулсан болон багийн гишүүдийн идэвхи оролцоо зэргийг харж самбарт багуудыг үнэлэх хэсэгт наамал тэмдэгт нааж үнэлнэнэ.
  7. Хичээлийн төгсгөлд багуудын нийт оноог бодож байр эзлүүлнэ.

Агуулга:
Өмнө судалсан агуулга
Одоо судалж буй агуулга
Цаашид судлах агуулга
Мэдээлэл гэж юу вэ?
Мэдээллийг дүрслэх хэлбэрүүд
Хүрээлэн буй орчны объектууд




Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин:
  • Проектор (Сурагчидад ангийн аль ч хэсэгээс харагдахуйц тод байх)
  • Сурах бичиг (Мэдээлэлзүйн 6-р ангийн ном 6-7-р хуудас)
  • Самбар
  • Анги (Хичээл явуулах нөхцөл бүрдүүлсэн)
  • Үзүүлэн( Биет үзүүлэн, видео, зураг)
  • ТӨМ
  • Бичгийн цаас
  • Скоч
  • Сурагчдыг үнэлэх наамал тэмдэгт
Самбар төлөвлөлт:
Ø  Самбарыг 3/4 : 1/4 гэсэн 2 хэсэгт хуваана
Ø  Самбарын 3/4 хэсгийг 4-5 хэсэгт хуваана.
Ø  Сар, өдөр болон хичээлийн сэдвийг бичнэ.
Ø  Багуудын дугаараар дугаарлана.
Ø  Багуудын хийсэн зүйлийг эмх цэгцтэй байрлуулна.
Ø  Самбарын баруун хэсэгт багуудын үнэлгээг бичнэ.
Хичээлийн үйл ажиллагаа:
Үе шат
/хугацаа/
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа

1

Зохион байгуулалт
/5 мин/
Сурагчидтай мэндлэнэàСайн байцгаана уу?”
Баг багаараа хуваагдаж сууна. Хичээлийн сэдвийг самбарт бичнэ. Мэдээллийг дүрслэх хэлбэрүүд
Сурагчид багштай мэндлэнэ. Сайн, та сайн байна уу?”
Сугалсан өнгийн дагуу баг болж сууна.

2

Сэдэлжүүлэлт
/2 мин/
ТӨМ.2-ийг тарааж өгнө.
Энэ зурагнаас юу ойлгож байна вэ? Юу юу байна вэ?
Эдгээр нь мэдээлэл мөн үү?
ТӨМ.1-ийг ажиглаад багшийн асуултад хариулна.
Бичвэр мэдээлэл, график, хүснэгт, тоо, зураг байна.
Эдгээр нь мэдээлэл мөн.
3
Асуудал үүсгэх
/2 мин/
Та нарын бодлоор мэдээллийг дүрслэгдэх байдлаар нь юу гэж ангилах вэ?
Мэдээллийг бичвэр, график, тоон, зураган мэдээлэл гэх мэтээр ангилж болно.


4


Асуудал шийдвэрлэх үе шат
/6 мин/
Дараах даалгаврыг хийгээрэй. Үүнд: Сурах бичгийн хуудас 6-7 зураг 1.1.4-г ажиглаад асуултад хариулаад дараа нь хүснэгт 1.1.1-ийг уншаад өөрсдийн хариултыг Номингийн хариулттай харьцуулна уу.
Багш Та нар Номинтой санал нэг байна уу? хэмээн асууна.
Үүний дараа Мэдэхүй хэсгийг уншиж товч тэмдэглэл хийнэ үү.
Одоо мэдээллийн дүрслэх хэлбэрүүдийг мэдэж авсан уу хүүхдүүдээ? Нэрлэж хэлэх хүүхэд байна уу?
Сурагчид зураг болон хүснэгтийг ажиглаад өөрсдийн хариултыг Номингийн хариулттай харьцуулна.
Багшийн асуултад хариулна. (Санал нэг байна.)
Үүний дараа Мэдэхүй хэсгийг уншиж товч тэмдэглэл хийнэ.
Гараа өргөж асуултад хариулна.
Бичвэр, тоо, зураг,дуу, хөдөлгөөнт гэх мэт.

5
Мэдлэгээ  бататгах үе шат
/жишээ гаргах-6 мин тайлбарлах-10 мин/
Багш багуудад ТӨМ.3.-ыг бичгийн цаастай тарааж өгнө. Багууд асуулт тус бүрд 2 жишээ гаргаарай. Гаргасан жишээгээ самбарт өөрийн багт оногдсон хэсэгт байрлуулна.
Дараа нь бусаддаа тайлбарлана. <<Багийн гишүүн бүр самбарт гарч өөрийн багийн даалгаврыг танилцуулна шүү!! Хугацаандаа гарахгүй бол оноо хасах болно>>
Багууд асуулт тус бүрд 2 жишээ гаргана. Жишээг сурагч бүр тайлбарлана. Эхлээд асуулт 1-ийг баг бүрийн 1 гишүүн тайлбарлана гэх мэтчилэх багууд ээлжлэн тайлбарлана.
Багаар ярилцахад зарим сурагчид ойлгоогүй байсан зүйлээ ойлгох боломжтой. Сурагч бүрт саналаа хэлэх, ярих боломж олдоно.

6
Гэрийн даалгавар
/2 мин/
Мэдээллийг дүрслэх хэлбэр тус бүрд гэр дотор байгаа эд зүйлсийг ажиглаад жишээ гаргана.
Сурагчид гэрийн даалгавраа тэмдэглэж авна.

7

Явцын үнэлгээ
/2 мин/
Сурагчдын идэвх оролцоо, багууд тус бүрийн хамтран ажиллах чадвар асуултад хариулсан зэргийг харан оноо өгч үнэлнэ. Багын ажил-> 1 асуулт 2 оноо. Жишээ -> 1 оноо,  тайлбар-> 1 оноо.
1оноо-> 1 наамал
Хичээлийн төгсгөлд багуудын нийт оноог бодож байр эзлүүлнэ.
Сурагчид өөрийн хийсэн зүйлийг шалгуулж, үнэлүүлж дүн авч түүндээ  урамшин илүү хийж бүтээх эрмэлзлэлтэй болно.
8
Үнэлгээ
/2 мин/
Багш үнэлгээний хуудас 2 тарааж өгнө
Үнэлгээний хуудсийг бөглөснөөр өөрийгөө аль түвшин байгааг мэднэ.
9
Дүгнэлт
Хичээлийн эцэст хичээлийн эхэнд тавьсан зорилго, зорилтод хүрсэн эсэхийг харж өөрийн хичээлийг дүгнэнэ.

ТӨМ.3 /Багуудын тоогоор хэвлэх/
  1. Бичвэр мэдээллийн жишээ гаргаарай.
  2. Тоон мэдээллийн жишээ гаргаарай.
  3. График (зураг) мэдээллийн жишээ гаргаарай.
  4.  Холимог төрлийн мэдээллийн жишээ гаргаарай.
ТӨМ.2 (5 хувь байна)
                  





  

No comments:

Post a Comment